Мэдээлэл

Дуулан дуулан жаргамаар сайхан дуу байна аа
Дурлан дурлан хайрламаар гоёхон бүсгүй еээ
Хүлээн хүлээн болзмоор хүний алаг үрээ чи
Хүрэн хүрэнхэн зүрхийг булиглуулах нь юуных вэ

Дахилт:
Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүргэлнээ ай хө
Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа
Гэзгэний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хөө
Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа

Хараад хараад ханамгүй сайхан харц байна аа
Хайлан уяран суумаар айлхан бүсгүй еээ
Яаран яаран уулзмаар хүний алаг үрээ чи
Ямар янагхан төөргөөр чамтай би учраа вэ

Дахилт:
Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүргэлнээ ай хө
Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа
Гэзгэний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хөө
Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа

Энхрий туяхан биеийг чинь тэврэн тэвэрмээрээ
Эмзэг нандин дурлалдаа үнэнч бүсгүй еээ
Ихэр сэмбэрүү атаархам хүний алаг үрээ чи
Итгэл сэтгэлээ сүлэн ханьсан суувал яалтай вэ

Дахилт:
Дэнжийн гоёхон цэцэгс бие биенээ шүргэлнээ ай хө
Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа
Гэзгэний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хөө
Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа

Ангилал:

Монгол

Сэтгэгдэл бичих

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөнө *

*

сэтгэгдэл